Судалгаа: Мэдээгүйжүүлэлтийн үед тархи идэвхтэй ажиллаж, мэдээлэл боловсруулсаар байдаг

Мэдээгүйжүүлэлт буюу наркозын үед тархины зарим хэсэг идэвхтэй хэвээр байгаа бөгөөд яриаг ойлгож, боловсруулж чаддаг болохыг судалгаагаар тогтоожээ. “Nature сэтгүүлд нийтлэгдсэн үр дүнгээс үзэхэд мэдрэлийн хэлхээ нь ухамсаргүй байсан ч хариу үйлдэл үзүүлдэг болохыг тогтоожээ.

Бэйлор Анагаах Ухааны Коллежийн судалгааны хамтран зохиогч Самир Шет "Бидний судалгаа нь тархи ухаан алдах үед урьд өмнө бодож байснаас хамаагүй илүү идэвхтэй, чадвартай болохыг харуулж байна. Өвчтнүүд бүрэн мэдээ алдуулалтанд орсон ч тархи нь эргэн тойрныхоо ертөнцийг таньж мэдэхээроролддог нь батлагдсан" гэжээ.

Судлаачид  эпилепсийн мэс засал хийлгэж буй долоон өвчтөнд судалгаа хийжээNeuropixels датчик буюу цахиурын жижиг зүүг ашиглан тархи ямар ч ухамсаргүйгээр дуу, яриаг  хэрхэн боловсруулдаг талаар мэдээлэл цуглуулсан байна. Нейронуудын 71 хувь нь дуу чимээнд хариу үйлдэл үзүүлсэн нь тархи тоглож буй аялгууг бүртгэж байжээ.

Судалгааны зохиогчид мэдээ алдуулалтын дор тархины үйл ажиллагааг илүү сайн ойлгохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байгааг тэмдэглэж, судалгаанд ажиглагдсан мэдрэлийн үйл ажиллагааны түвшинг нойр болон бусад ухамсаргүй байдлын үед олж мэдэх боломжтой гэж тэмдэглэжээ.

Сэтгэгдэл үлдээх