Э.Даваачимэг: Т.Сүхбаатар багш “Хоёр охиноо бодоод зүтгэ” гэж хэлэхэд надаас үнэхээр их хүч гарсан

Чөлөөт бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий 57 кг-ын жинд Э.Даваачимэг хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ.

Тэрбээр “Норвеги улсын Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас Монголдоо анх удаа 57-кг жинд хүрэл медаль хүртлээ.

Миний хамгийн хийх дуртай зүйлийнхээ төлөө 14 жил тасаралтгүй бэлтгэлээ хийж, энэ л медалыг авахыг хүсэж мөрөөдөн тэмүүлж туушдаа байж зорьсон зорилгынхоо нэгээхэн хэсгээс атгаж авлаа. Миний хажууд намайг дэмждэг сайхан сэтгэлтэй хүмүүс үргэлж, хүрээлэн сэтгэлийн дэм өгч урамын үг хайрласан та нартаа маш их баярлалаа.

Намайг түрүүлэж өсгөсөн Аав Ээждээ, Ханьдаа, хамаатан садан, ах эгч найз нөхөд бэлтгэл хангасан дүү нартаа маш их баярлалаа. Энэ бүхний ард байдаг та нартаа маш их баярлалаа. Анхны багш П.Чулуунбаатар, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Дамбаа багш МЧБХ-ын холбооны ерөнхийлөгч П.Гансүх Д.Сумъяабазар ерөнхий нарийн бичигийн дарга Б.Батбаяр багшдаа, Үндэсний шигшээ багийн багш нартаа баярлалаа.

ХХЕГ удирдлагууд хилийн 0208-р тусгай салбар Хилчин спорт хорооны хамт олон багш Г.Наранчимэг, П.Өсөхбаатар дасгалжуулагч нар, Завхан Цэцэн-Уул сумын нутгийн зөвлөлийн дарга, Гарьд сангийн Биндэрьяа ахдаа Миний хайрт эгч МУГТ О.Насанбурмаа эгчдээ үргэлж баярлаж явдаг шүү.

 Бид нарт тусалсан Унгарын улсын элчин сайд Батбаяр ахдаа болон гэртээ байлгасан Оюунаа эгчдээ маш их баярлалаа.

Хамгийн сүүлийн барилдаан маш хүнд барилдаан болсон. Сүүлд хожиж яваад даралтанд ороод гарж чадахгүй байхад Сүхбаатар багш хоёр охиноо бодоод зүтгэ гээд хэлэхэд нь үнэхээр их хүч гарсан, хаанаас бүү мэд.

Баттулга багш бидний гаргах амжилтыг аль хэдийн хэдэн сарын өмнө хэлдэг би их гайхдаг багш яагаад ийм өөртөө итгэлтэй байдгийг. Хэлсэн бол зүтгэж хийж зоригжуулдагт бид нарт итгэдэгт баярлалаа” гэжээ.

 

Норвеги улсын Осло хотод зохиогдсон Насанд хүрэгчидын Дэлхийн аваргаас Монголдоо Анх удаа 57-кг жинд Хүрэл медаль...

Posted by Erhembayr Dawaachimeg on Friday, October 8, 2021

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tillcw

brand lipitor 20mg <a href="https://lipiws.top/">lipitor 20mg price</a> atorvastatin 80mg uk

Зочин
schnell führerschein machen

Wir bіeten in Deᥙtschland, Österreich und der Ⴝchweiz absolut alle Führerѕcheinklassеn an, von Zweirädern deer Klasse A biѕ zu Unterkategorіen dder Kⅼasse D für Personenkraftwagеn, einschlіeßlich der Unterkategorien B und C für Light Vehicles und Trucқѕ. Weitеre Informationen zu Führerscheinklassen finden Sie unter.Führerschein kаufen ohne prüfung https://xn--fhrerschein-anschluss-8hc.com/