Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийг төслийг УИХ-д өргөн барилаа

Гэр бүл бол улсын хамгийн чухал нэгж. Монгол Улс анх удаагаа гэр бүлийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалттай болох гэж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан энэхүү хууль нь гэр бүлийн сайн сайханд чиглэсэн, хүн амын өсөлтийн бодлогоо дэмжсэн, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөн торних эрхийг анхаарсан, гэр бүлийн гишүүн бүрийн хөгжлийг чухалчилсан, өөрөөр хэлвэл иргэн бүрд хамгийн ээлтэй хууль юм.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл нь гэр бүлийн харилцаатай холбоотой зөрчлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой гэдгээрээ манай хуулийн төслөөс ялгаатай. 

Гэр бүлийн хөгжлийг дараах байдлаар дэмжинэ.

  • Гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх,
  • Ажил, амьдралын тэнцвэрийг хангах,
  • Гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих,
  • Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх,
  • Хүн амын бүлэгт чиглэсэн хөтөлбөрт үйлчилгээ үзүүлэх,
  • Гэр бүлийн өдрийг тэмдэглэхтэй холбоотой зохицуулалтууд
1 / 6
 

 

Сэтгэгдэл үлдээх