НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулга уулзалтын хүрээнд АНУ, Франц, Герман, Их Британийн удирдагчид өчигдөр лхагва гараг /2021.09.22/-т уулзахаар төлөвлөсөн байсан ч уулзалт Ерөнхий Ассемблейн чуулганы хуваарьтай холбоотой асуудлаас болж цуцлагджээ. Чуулганы хуваариас болж, уулзалтыг хойшлуулаагүй харин Энэтхэг-Номхон далайн бүс нутагт шинэ холбоо байгуулах тухай маргааны улмаас Францын тал АНУ, Их Британи, Герман улсын Гадаад Хэргийн сайд нартай уулзахаас татгалзсан гэх мэдээлэл байна.
АНУ, Их Британи, Австралийн хооронд байгуулсан Энэтхэг-Номхон далайн шинэ гэрээ өнгөрсөн долоо хоногт батлагдсанаар Вашингтон, Парисын хооронд нэлээд гүнзгий дипломат хямрал үүссэн.
Чухамхүү энэ шалтгааны улмаас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Австрали, АНУ-д суугаа элчин сайдуудаа эргүүлэн татсан.
Асуудлыг тодруулбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар аюулгүй байдлын шинэ гурван талт түншлэл “AUKUS”-ийг байгуулснаа зарласан. “AUKUS” бол анхны томоохон санаачилга бөгөөд Австрали руу шумбагч онгоц барих тухай асуудал юм. Энэ бол Канберра Францын “Naval Group” компанитай шумбагч онгоц бүтээх 90 тэрбум америк долларын гэрээнээс татгалзах боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх