Петровис Групп шатахууны хомсдолтой холбоотой мэдэгдэл гаргалаа.
“2021 оны наймдугаар сараас эхлэн хоёр сарын хугацаанд шатахуун нийлүүлэгч ОХУ-ын талаас үйлдвэрийн урсгал засвар хийж, засвар нь удааршинтай холбоотой захиалсан шатахууныг төлөвлөсөн ёсоор нийлээлгүй. Үүнтэй холбоотойгоор бид бүхэн ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрээс шатахуун худалдан аваллтан захиалгынхаа талаас бага хувийг нь хилээр оруулж ирээд байгаа юм. ОХУ-ын зүгээс ирэх аравдугаар сард үйл ажиллагаа хэвийн болж захиалгаа нийлүүлж эхлэхээ мэдэгдсэн.
БНХАУ-ын үйлдвэрүүдээс шатахуун захилсан боловч төмөр замын ачаа тээврийн зохицуулалтаас болоод нийлүүлэлт маш их удаашралтай байна. Бид бүхэн одоо байгаа нөөц шатахуунаа хүртээмжтэй хүргэхэд анхаарч байна. Хязгаарлалт үүсэж, хэрэглэгчийн бухимдал үүссэнтэй холбоотойгоор станцын түгээгч нартай бүдүүлэг харьцах, дарамтлах, машинаар шүргэх явдалд гарсанд бид гүнээ харамсаж, 2000 гаруй ажилтныхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд санаа зовинож байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Сэтгэгдэл үлдээх