Өнөөдөр Эрүүл Мэндийн Яам баасан гарагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Энэ үеэр УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Вакцины гурав дахь тун дельта вирусээс хамгаалах гол хамгаалалт гэдэг нь тогтоогдсон. Цэцэрлэг, сургууль, эдийн засгийг нээлттэй байлгах бодлого барьж байна. Гуравдугаар тунг хийж байгаа нь эдийн засаг, цэцэрлэг, сургуулийг нээлттэй байлгахын тулд хийж буй ажил юм. Компани бүр бизнесээ үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол гурав дахь тунгаа хийлгэх хэрэгтэй” хэмээн уриаллаа
Халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй урьдчилсан сэргийлэх арга бол амны хаалтаа зүүх юм.
Сэтгэгдэл үлдээх