Б.Жавхлан:Ойрын 3 жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой ямар ч дефолт үүсэх нөхцөл байдал үүсээгүй

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Засгийн газруудаас гаргасан Бондын зарцуулалтуудыг шалгах ажлын хэсэг байгууллаа.

Тодруулбал уг ажлын хэсгийг сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулж өнөөдрөөс ажилдаа оржээ. Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үед сангийн сайд  "Монгол улсад, засгийн газрын хувьд ойрын 3 жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой ямар ч дефолт үүсэх нөхцөл байдал үүсээгүй. Өнөөдрийг хүртэл 2012 оноос хойш нийт 7 бонд гаргасан. Өнөөдрийг хүртэл гарсан нийт 7 бондоос эхний нэг нь л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Чингис бондыг л түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг дэлгэх болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод байна.

Зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагууд манай улсын  хэвээр үлдээсэн. Энэ нь хэр сайн ажиллаж буйг харуулж байгаа юм. Монгол Улс ижилхэн зах зээлтэй орнуудаасаа нөхцөл байдал харьцангуй дээр байна. Бид дефолт зарлах гэж буй мэт мууг ярих нь зохисгүй. Ийм эрсдэлгүй үед энэ сэдэв рүү олон нийтийг турхирч байгаа хүчнээс бид болгоомжлох ёстой" хэмээлээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ylsefe

order lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">oral atorvastatin 10mg</a> atorvastatin brand