Өнөөдөр: 2024-03-29

Н.Уртнасан: “Тэрбум мод тарих” ажил энэ сард эхлээд 2030 он хүртэл үргэлжилнэ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод тарих” шинэ зарлигийг танилцуулж байна. Уг мэдээллийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан:

“Ойжуулах, цөлжилтийн эсрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд “Тэрбум мод тарих” ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг гурван үе шаттайгаар 2021 оны аравдугаар сараас эхлэн 2030 он хүртэл хийхээр төлөвлөсөн. Тарьсны дараа орхих бус нэгдсэн усалгаажуулалтын системийг мөн шийдэхээр судалж байна. Үүнд гадаргын усны түвшин болон олон асуудлыг судлах шаардлагатай” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

“Тэрбум мод тарих ажил нь уур амьсгалын өөрчлөлт гээд олон асуудалд хийгдэх үйл ажиллагааны нэг хэсэг юм. 2021 оны нэгдүгээр сараас эхлэн Ойн агент байгуулах төслийг танилцуулахаар төлөвлөсөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг байгаль орчныг дэмжих ажилд зориулдаг болгохоор ярьж байгаа.

Аравдугаар сарын 18 нь Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн уулзалт болно. Бид байгаль орчны чиглэлд дэлхийн хэмжээнд ажиллахаар зорьж байгаа. Мөн байгаль орчны чиглэлд ажиллах хүний нөөцийн бодлого чухал. Нэг жилд 100 сая мод тарихыг төлөвлөсөн. Гэвч эхний ээлжид төлөвлөгөө биелүүлэхэд учир дутагдалтай. Цаашид жилдээ 100 сая мод тарьдаг байх чадавхитай байх шаардлагатай” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Dzrhyb

oral lipitor 80mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg without prescription</a> cheap lipitor 80mg

Anna Nikova
Авшигт

30 он хүртэл ерөнхийлөгч бна гэж тооцоо юу