МУГЖ С.Жавхлан Үндэсний их баяр наадмаар аварга Э.Оюунболдыг барилдуулаасай гэж хүсэж ийн уриаллаа. Тэрбээр "Оюунболд дүүг барилдуулаач ээ! Монголчууд бид биедээ ийм өр цөлгүй муухай хандаж болохгүй.
Хаана яаж амьдарч яваад дуусахаа мэдсэн хүн байдаг ч юм уу? Үгүй ч үү. Хүнийг унаж, тусаж бүдэрч явахад дээрээс нь дэвсэлдэггүй сайхан монгол жудаг маань хааччихав. Хүн бүр л алдаж, онож яваа шүү дээ! Нэг ч алдаагүй гэнэдээгүй хүн байдаг бол түүнийг бурхан гэх байх. Хүн хэдэн зуу, мянган жил амьдрах биш дээ, ямар! Хэдэн арваадхан жилийн хооронд нэгнээ ингэж нүдэнд орсон шороо мэт тургиж болдог юм уу даа. Энэ зөв санагдахгүй байна. Ядаж хааяа ч гэсэн нэгнээ хүн талаас нь харж энэрдэг баймаар байна шүү. Дориун сайхан явахад нь долоож ашиглаж пялдагдчихаад хэцүү давчуу ганцаардаж байхад нь бүгд таг шүү. Ийм муухай байж болохгүй ээ. Ичээсэй.
Энэ сайхан дэлгэр цагт, дэлгэр цагаан нинжин сэтгэлээ өргөцгөөе! Монголчууд, ахан дүүс минь ээ.Оюунболдоо барилдуулцгаая! Давалгаалцгаая" гэлээ.