Паралимпийн наадамд 160 орчим улс орон, бүс нутгийн 4400 гаруй тамирчин оролцож байна

Бээжингийн цагаар наймдугаар  сарын 29-ний өглөө Францын Парис хотноо зуны 17-р паралимпийн наадмын нээлт болов. Нээлтийн ёслол дээр, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2024 оны Парисын паралимпийн наадам албан ёсоор нээгдсэнийг зарлав.
Нээлтийн ёслол Парисын Плас де ла Конкорд болон Елисей өргөн чөлөөнд болж, 184 төлөөлөгчдийн багийн 4400 орчим тамирчин оролцов. Паралимпийн наадмын нээлтийн ёслолд эмэгтэйн тэргэнцэртэй туялзуур жадны тамирчин Гү Хайян, эрэгтэйн хүндийн өргөлтийн тамирчин Чи Юнкай нар Хятадын спортын төлөөлөгчдийн багийн далбааг барив.
Наймдугаар  сарын 28-наас есдүгээр сарын 8-ны хооронд Францын нийслэл Парис хотноо болох 17 дахь удаагийн Паралимпийн наадам 22 их төрөл тэмцээн, 549 бага төрөл тэмцээнээр явагдах бөгөөд дэлхийн 160 орчим улс орон, бүс нутгаас 4400 гаруй тамирчин оролцоно. Парисын паралимпийн наадамд оролцох Хятадын спортын төлөөлөгчдийн баг 516 хүний бүрэлдэхүүнтэй, үүнд 284 тамирчин, дасгалжуулагч, ажилтан, тэмцээнийг дэмжих ажилтан нийт 232 хүн байна. Энэхүү паралимпийн наадамд Хятадын төлөөлөгчдийн баг 19 том төрөлд оролцох юм.