Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний II сургуулийн сурагч, "Таван хан" шатрын клубийн тамирчин олон улсын эмэгтэй дэд мастер Д.Цэлмүүн охин Зүүн ААШТ-ийн 14 хүртэлх насны охидын ангиллын стандарт төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Д.Цэлмүүн нь долоодугаар сарын 12-21-ний өдрүүдэд Малайз Улсад зохион байгуулсан Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнд амжилттай оролцож стандарт төрөлд дэд аварга болсон байна.