Б.Намбардагва "U20" ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 125 кг-д Монгол Улсын тамирчин Батбаярын Намбардагва хүрэл медаль хүртлээ. 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Японы Хосей Фүжитаг 4-0, их шөвгийн дөрөвт Хятадын тамирчныг 8-0 ялж, хагас шигшээд Бенжамин Аллен Кутерт 13-3 харьцаатай ялагдаж, хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм. 

Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Алихан Хуссайновыг 4:1 харьцаатай ялж "U20" буюу 20-оос доош насны ДАШТ-ийн хүрэл медальтан боллоо.