Балбын 18 настай уулчин Нима Ринжи дэлхийн хамгийн өндөр (8000 метрээс дээш) 14 уулын оргилд бүгдэд нь гарсан дэлхийн хамгийн залуу уулчин болж уулын спортын түүхэнд бичигджээ. Нима Ринжи шерпа лхагва гаргийн өглөө Балбын 8027 м-ийн өндөрт орших Шишабангма ууланд гарснаар 8000 м-ээс дээш өндөртэй бүх оргилыг эзэлсэн уулчдын эгнээнд нэгдсэн тухай “The Himalayan Times” өдөр тутмын сонинд мэдээлсэн байна. Ринжи 14 оргилд 2 жил 40 хоногийн хугацаанд авирчээ. Түүний ер бусын аялал 2022 оны есдүгээр сард 8000 м-ээс дээш өндөр анхны оргил болох Манаслу /8163 м/ ууланд авирснаар эхэлсэн байна. Дараагийн хоёр жил гаруйн хугацаанд тэрбээр 2023 оны тавдугаар сард дэлхийн ноён оргил Эверест, 2023 оны долоодугаар сард хоёр дахь өндөр уул болох К2 зэрэг оргилуудад ээлж дараалан авирснаар дээрх амжилтад хүрчээ.
https://english.aaj.tv/news/330383242/18-year-old-nepali-becomes-youngest-to-summit-all-worlds-8000m-peaks