Монгол тулаанчид холимог тулааны Азийн аваргаас гурван медаль хүртлээ

Филиппин улсын нийслэл Манила хотод зохион байгуулагдсан "АММА Manila Open" холимог тулааны спортын олон улсын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

Ази тивийн 15 орны шилдэг холимог тулаанчид модерн болон уламжлалт гэсэн 2 төрлөөр тэсвэр тэвчээр, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Монгол эх орноо төлөөлөн 5 тамирчин энэ тэмцээнд оролцсоноос уламжлалт төрлийн -120 кг-н жинд Ч.Хатантөмөрболд мөнгөн медаль , модерн төрлийн -56 кг-д Д.Адъяахүү , -96 кг-д холимог тулааны ОУХМ Э.Мөнгөншагай нар тус тус хүрэл медалийн болзол хангаж Алтан соёмбот Төрийн Далбаагаа Манилагийн тэнгэрт мандуулжээ.