Монголчууд Муай тай боксын Азийн цомоос 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ

Аравдугаар сарын 18-21-ны өдрүүдэд Тайвань улсын Тайпэй хотноо Муай тай боксын Азийн цомын тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ.

 
Муай тайн Вай кру буюу зан үйлийн төрөлд Э.Ариунзаяа алтан медаль, "Элит" ангиллын 60 кг-д Б. Амгаланбаяр, 71 кг-ын жинд Н. Алтанбаяр тус тус алтан медаль хүртсэн бол 57 кг-ын жинд Б.Санчир мөнгөн медаль, "U23" насны 54 кг-д Э. Ариунзаяа мөн мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Монголын цор ганц хүрэл медалийг 51 кг-ын жинд Н.Цогтгэрэл хүртжээ.

Ийнхүү Монголын тамирчид Азийн цомын тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилт дүүрэн эх орондоо ирэхээр боллоо.