Польш Улсын Шклярска-Поремба хотод зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас улсаас 23 тамирчин 5 насны ангилалд өрсөлдөж буй.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай 3 тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо. Тодруулбал, охидын 9 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин, 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа, 11-13 насанд Баатархүүгийн Тамир нар "аваргалах" болзлоо хангаад байна.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30-д эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой юм.