Энэ жил буюу 2025 оны Монгол Улсын өсвөр үеийн жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн шилдэг жүдочид оролцож байна. Хувийн ангилалын эрэгтэй 38, эмэгтэй 29 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрийн аварга болсон тамирчдад Монголын жүдо бөхийн холбооноос дотоодын улаан backnumber-ийг гардууллаа.
2025 оны өсвөр үеийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дунд насны охидын найм, ахлах насны хөвгүүд, охидын тус бүр найман жингийн медальтнууд тодоржээ.