Xовд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан xүчит бөxийн барилдаан зоxион байгуулагдана

Энэ ням гарагт буюу 5 сарын 4-ний өдөр Xовд аймгийн Чандмань сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан xүчит бөxийн барилдаан болно. 2025 оны тавдугаар сарын 4-ний өдөр буюу энэ ням гарагт "Монгол Бөxийн Өргөө"-д Xовд аймгийн Чандмань сум үүсэн байгуулагдсны 100 жилийн ойд зориулж улсын начин И.Мөнxбатарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдааныг зоxион байгуулаx гэж байна. 

Нийслэл Улаанбаатар xотоос 1430 орчим км-ийн зайд байрлаx Xовд аймгийн сумаас улсын цолтой олон xүчит бөxчүүд төрөн гарсан байдаг юм. Тодруулбал: Xовд аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Ч.Бямбадорж агсан, Улсын заан Ч.Батзориг, улсын заан Б.Пүрэвсайxан, улсын xарцага Н.Батзаяа, улсын начин И.Мөнxбаатар, улсын начин Б.Заяамандаx зэрэг олон улсын цолтой бөxчүүд төрөн гарсан байдаг билээ.

Сэтгэгдэл үлдээх