Монголд спортын шинэ соёлын эхлэлийг тавих софт дартсын анхны нээлттэй тэмцээн “Phoenix Cup Mongolia 2025” есдүгээр сарын 20–21-нд Улаанбаатар хотын Midway Event Center-т зохион байгуулагдах гэж байна.
Дартс нь зөвхөн спорт биш, оюун ухаан, төвлөрөл, ур чадварыг зэрэг хөгжүүлдэг онцгой төрөл юм .Найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олонтойгоо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжилтэйгөөр өөрийгөө сорих хамгийн тохиромжтой сонголт байх болно.
Тухайн Тэмцээн нь Gold, Rookie, Эмэгтэй, Өсвөр, Хосын төрөл, мөн Bonus Match зэрэг ангиллаар явагдах бөгөөд хэн бүхэнд нээлттэй ба оролцогчид дэлхийн №1 софт дартсын самбар дээр хурд, ур чадвар, ухаанаа сорих боломжтой юм байна.
Энэхүү тэмцээн нь зөвхөн мэргэжлийн тамирчдад бус, спорт сонирхогч, дартсын ертөнцөд шинээр хөл тавьж буй хүн бүхэнд нээлттэйгээр явагдахаараа онцлог юм.
Бүртгэл 9-р сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
Хэрэв та тэмцээний талаар мэдээлэл авахыг хүсвэл зохион байгуулагчидтай Холбоо барих: 9007–9005, 8630–2215
Бүртгүүлэх холбоос: https://shorturl.at/MEs5f
Та бүртгэлийн хураамжаа төлснөөр бүртгэл баталгаажих болно.
Бүртгэлийн хураамж
● Gold ганцаарчилсан : 80,000₮
● Gold хос: 80,000₮
● Rookie ганцаарчилсан: 70,000₮
● Rookie хос: 70,000₮
● Эмэгтэй ганцаарчилсан: 70,000₮
● Өсвөр ганцаарчилсан: 30,000₮
● Bonus Match (Trios): 30,000₮
● Bonus Match (Gallon): 30,000₮
Төлбөр төлөх
Худалдаа Хөгжлийн Банк
Данс: 25000 4000 457188639
Хүлээн авагч: Финикс Дартс Монгол ХХК
Гүйлгээний утга: Нэр + Төрөл код (GS, RS, WS, YG, GD, RD, Trios, Gallon)
Тэмцээн нь амралтын өдөр буюу хагас сайн өдөр зохиогдох тул та ажлын ачааллаасаа түр холдож, шинэ спортын сонирхолтой уур амьсгалд өөрийгөө сорьж, шинэ найз нөхөдтэй болон хөгжилтэй дурсамжийг бүтээгээрэй .
Монголын спортын түүхэнд шинэ хуудсыг нээх энэхүү үйл явдлыг бүү алдаарай!
“Phoenix Cup Mongolia 2025”
Facebook хаяг: https://www.facebook.com/phoenixdarts.mn
Сэтгэгдэл үлдээх