Б.Өлзийсайхан: Увсын 100 жилийг зорин зорин ирсэн боловч намайг бүртгэсэнгүй

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн барилдаан буюу "Увс аймаг баруун бүс-2025" хүчит бөхийн барилдаан өнөөдөр буюу долоодугаар сарын 29-нд эхэлж байна.

Гэтэл тус барилдаанд Цэргийн арслан Б.Өлзийсайхан өөрийг нь бүртгээгүй талаар цахим орчинд бичжээ. Тэрбээр "Увсын 100 жилийг зорин зорин ирсэн боловч оруулсангүй ээ. Бүгд булзааруулж нэг нэгэн рүүгээ бүтэн 2 цаг гүйлгэчхээд бүртгэлгүй нутгийнхаа бөхийг “Дэвжээ.мн”-д оруулчих юм. Энийг ойлгох ухаан алга. Ингээд оноолт нь өөрчлөгдөөд бөхчүүд нэмэгдэж хасагдаад л байх юм. Яагаад намайг оруулахгүй байгаа шалтгааныг тайлбарлаж өгнө үү? Бүгдээс нь л гуйлаа" хэмээжээ.

 

Сэтгэгдэл үлдээх