Монголын хүчтэнүүд Mr. Olympia-д түүхэн амжилт үзүүлж, дэлхийн рекордыг шинэчиллээ

2025 оны 10-р сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Лас Вегас хотноо зохион байгуулагдсан дэлхийн хамгийн нэр хүндтэй хүчний спортын арга хэмжээ болох Mr. Olympia 2025 тэмцээнд Монгол Улсаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр тамирчид оролцож, түүхэн амжилт байгууллаа.

Нэг тэмцээнд хоёр дэлхийн дээд амжилт!

Open ангиллын -110 кг жинд өрсөлдсөн ОУХМ Батмагнайн Гансүх Equipped Bench Press төрөлд 415 кг шахаж, өмнөх дэлхийн дээд амжилтыг эвдэн шинэ рекорд тогтоолоо. Түүний энэхүү бахархам амжилт нь Монголын пауэрлифтингийн түүхэнд шинэ хуудас нээж, олон улсын тавцанд хүч чадлаа батлан харуулсан явдал боллоо.

Түүнчлэн, Master M1 ангиллын -110 кг жинд хүч үзсэн Батхүүгийн Түвшинзаяа Equipped Bench Press төрөлд 320 кг шахаж, мөн дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн нь монголчуудын авьяас, тэсвэр хатуужлыг харуулсан бахархалтай мөч байлаа.

Тус тэмцээнд хоёр ч дэлхийн рекордыг эвдэж, Монгол Улсын нэрийг олон улсын тавцанд дахин нэг удаа дуурсгасан Батмагнайн Гансүх, Батхүүгийн Түвшинзаяа нартаа талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх