Өнөөдөр 15 цаг 05 минутад ханш нээнэ

Аргын тооллын: 2024-04-04, Пүрэв гараг, Билгийн тооллын 25, Бархасбадь гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 6 цагаан мэнгэтэй, мод суудалтай, үл тохирох барилдлагатай, хүрэлцэхүй шүтэн барилдлагатай, булаагч одтой, шар нохой өдөр.

  • Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.24-19.26.
  • Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай (21.40-23.40) болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Нүд бүрэлзэн улцайна.

  • Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
  • Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Ханш нээх улирал 15 цаг 05 минутад эхлэнэ.