"Дашваанжил" ХХК ХАБ-ын ажилтангүй, эрсдэлийн үнэлгээ хийлгэлгүй өдийг хүрчээ

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 04-нд УОК-оос мэдээлэл хийж, нэгдүгээр сард Дүнжингарав орчимд газ тээвэрлэж явсан автомашин осолдож, дэлбэрсэн хэрэгтэй холбоотой хяналт шалгалтын талаар мэдээллээ.

Хяналт, шалгалтаар "Дашваанжил" ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, дүрэм журам зөрчсөн багагүй зөрчил илэрсэн бөгөөд 518 ажилтантай томоохон компани мөртлөө ХАБ-ын инженер, ажилтангүй байжээ. Мөн хийн түлш тээвэрлэж, худалдаалах эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг ч эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй өдийг хүрсэн зэрэг олон зөрчил илэрсэнд торгууль ноогдуулжээ.