Хаан банк: Бид хувьцааны ногдол ашгаа шилжүүлж дууслаа

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 04-нөөс "Эрдэнэс тавантолгой" ХК-ны 1072 ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн юм. Олон сая иргэний ногдол ашгийг тарааж буйтай холбогдуулан зарим банкнууд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр иргэдийн ногдол ашгийг шилжүүлжээ. Тэгвэл монголын хамгийн олон хэрэглэгчтэй банк болох "Хаан" банк 1072 хувьцааны ногдол ашгаа тарааж дуусчээ.

Тэд мэдэгдэлдээ "1072 хувьцааны мөнгийг ирүүлсэн жагсаалтын дагуу иргэдийн данс руу бид бүрэн шилжүүлж дууслаа. Хүлээцтэй байж, бидэнтэй хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Хэрэв таны мөнгө шилжиж ороогүй бол үнэт цаасны компанидаа хандаарай" хэмээжээ.