Дулааны улирлын хувцсанд шилжжээ

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид өнөөдөр дулааны улирлын хувцсанд шилжлээ.

Дулааны улирлын хувцсанд шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын жагсаалын талбайд хувцасны үзлэгийг зохион байгууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.