Өнгөрсөн долоо хоногт Монос эмийн үйлдвэр Хятадын түүхий эдээр эмээ үйлдвэрлэдэг гэсэн мэдээллийг Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү болон бусад эх сурвалжийн хамт олон нийтэд задруулсан. Монос эмийн үйлдвэрийн зүгээс тус мэдээлэлд няцаалт хийж өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн эмийн үйлдвэртэй танилцах боломжийг хүн бүрт олгож байгаагаа мэдэгдсэн юм. 12 сарын 05 -ны 14-16 цагийн хооронд Монос эмийн үйлдвэр мэдээлэл авах хүмүүст нээлттэй байх нь.
Эрүүл мэндийн салбарын хариуцлага, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал хэн хүний анхаарлын төвд байдаг. Эмийн хэрэглээ Монгол улсын хувьд бизнес болж байгаа нь харамсалтай.
Бид өдөр тутамдаа эмний хэрэглээг бууруулах, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь эрүүл мэнддээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Сэтгэгдэл үлдээх