ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ “АБГИ” КОМПАНИ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ӨӨРСДИЙН 4.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ГҮЙЦЭТГЭНЭ.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. 2018 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын автозогсоолыг концессын зүйлийн жагсаалтад оруулсан байдаг. Төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат Тэргүүлэгчдэд танилцууллаа. Төслийн хүрээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 460 автомашины автозосгоол, дугуйн зам, тохижилт бүхий хэсэг барихаар тусгажээ. Төсөл хэрэгжүүлэгч “АБГИ” компани дээрх бүтээн байгуулалтыг өөрсдийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.
Нийслэлин ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Хувийн хэвшлээр ажил гүйцэтгүүлнэ гэдэг ажлын байр нэмэгдүүлж буй хэлбэр. Тиймээс ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй” гэсэн юм. Ингээд Тэргүүлэгчид “АБГИ” компанитай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгохыг дэмжиж, тотоол баталлаа.
Сэтгэгдэл үлдээх