Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 227 тоот зарлигаар Сэлэнгэ аймгийн Улсын тэргүүний Баянгол сумын Алтан гадас одонт, Улсын тэргүүний ЕБС-ийн захирал ДОРЖСҮРЭНГИЙН САРАНГЭРЭЛ багшийг Монгол улсын “ГАВЬЯАТ БАГШ” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагналаа. Доржсүрэнгийн Сарангэрэл нь 1988 онд Орос хэлний багшийн дээд сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуульд багшаар, 1990 оноос өөрийн төрөлх нутаг Баянгол сумынхаа ЕБС-д багшаар ажиллаж эхэлжээ. Боловсролын салбарт тасралтгүй 32 жил багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллахдаа сургалтын агуулга стандартыг хэрэгжүүлэх, хүүхэд нэг бүрийн хөгжил төлөвшилд анхааран сургалтын чанарыг нэмэгдүүлэх, багшийг чадваржуулах, аймаг, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, сургуулийг зөв менежментээр удирдах, сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй, таатай орчинг бүрдүүлэх, багш ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх үйлсэд бусдыгаа манлайлан ажилласнаар удирдсан хамт олон нь: • 2008 онд Аймгийн “ТОП СУРГУУЛЬ” • 2010 онд Улсын тэргүүний сургууль • 2017 онд “Алтан гадас одонт сургууль • 2018, 2019 онд Олон улсын ЭКО сургууль хөтөлбөрийн “Ногоон тугт сургууль” болсон нь түүний ажилч хичээнгүй, үнэнч шударга, дайчин, удирдах арга барил сайтай, сум орон нутаг, иргэд, ажлын хамт олон, олон мянган шавь нарынхаа дунд нэр хүндтэй, чадварлаг удирдах ажилтан гэдгийг харуулж байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Улсын тэргүүний ЕБС-ийн захирал Д.Сарангэрэл МУ-ын гавъяат багш боллоо
Б.Адъяатөр6 сар 3, 2020 1528Flvrwq
atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">lipitor 40mg for sale</a> lipitor 40mg price
Сэтгэгдэл үлдээх