Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг төрийн өмчит МИАТ компани гүйцэтгэж буй.
Тэгвэл тус компанийн энэ сарын 10-ны /2020.10.10/ өдөр үйлдсэн Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг нь Япон улсыг 14-р хар салхи дайран өнгөрөх үетэй давхацжээ.
Улмаар МИАТ компанийн ОМ502 онгоц өтгөн манантай, шуургатай цаг агаарын хүнд нөхцөлд газардсан байна. Гэсэн ч нислэг амжилттай болж тус онгоцоор манай улсын 259 иргэн эх орондоо ирсэн юм.
Харин иргэдийн зүгээс уг үйл явдалд МИАТ компанийг буруушааж, хариуцлагагүй, хэнэггүй үйлдэл гаргасан хэмээн шүүмжлээд буй юм.