Нүүр хуудас Мэдээ НДШ-ийн нийт хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд 17%-д хүргэн бууруулахаар төлөвлөжээ

НДШ-ийн нийт хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд 17%-д хүргэн бууруулахаар төлөвлөжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Тодруулбал, КОВИД-19 халдварын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх НДШ-ийг тэглэх болон хөнгөлөх арга хэмжээг 2020 онд хоёр үе шаттай авч хэрэгжүүлж буй. Үүнд:

 

  1. НДШ-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн;
  2. 2020 оны 10-12 дугаар сард НДШ-ийг ажил олгогч 5%, даатгуулагч 5% байхаар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон.
  3. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дээрх чөлөөлөлт болон хөнгөлөлтөд хамрагдсан ажил олгогч ААН, даатгуулагч нь НДШ-ийг 22%-аар төлөх учиртай.

Тэгвэл КОВИД-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар НДШ-ийн нийт хэмжээг 17% хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, ирэх оны эхний хагас жилд НДШ-ийн төлөлтийг хөнгөлөлттэй байдлаар төлөх нь.

  • Мөн Засгийн газар иргэд, бизнес эрхлэгчдийнхээ амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалж хамгаалах, эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр цаашид дараах арга хэмжээний хувилбаруудыг ирэх жилийн төсвийн бодлогын хүрээнд боловсруулж байгаа юм байна. Үүнд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр буюу cap бүр 100,000 төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тооцож, нийт 1.2 сая хүүхдэд олгох 864 тэрбум төгрөгийг 2021 оны төсвийн төсөлд тусгасан.
  • Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 2020 оны тавдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд cap бүр 100,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 288,000 төгрөг олгож байгааг 2021 оны эхний хагас жил нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор тооцож төсөвт тусгасан.
  • Ингэснээр халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд cap бүр 288,000 төгрөгийн төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг үргэлжлүүлэн авах боломж бүрдэх юм байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү