Нүүр хуудас Мэдээ Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Аравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус дулаан,  бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орж, 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 0-2 градус дулаан байна.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү