Нүүр хуудас Мэдээ Бүх ангийн сурагчдын амралт 12 дугаар сарын 21-нээс эхэлнэ

Бүх ангийн сурагчдын амралт 12 дугаар сарын 21-нээс эхэлнэ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг БСШУ-ны сайдын А/244 тоот тушаалаар өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан байна.

 

Халдварт өвчний тархалт, агаарын бохирдол болон мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн улирлын амралтын эхлэх, дуусах хугацааг зохицуулжээ.

Нэгдүгээр улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.

Хоёрдугаар улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.

Зуны амралт:

1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.

6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.

БСШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү