Нүүр хуудас Мэдээ Шүүх хурлын явцыг олон нийтэд мэдээлэх “Цахим шүүх хуралдаан” системийг нэвтрүүлжээ

Шүүх хурлын явцыг олон нийтэд мэдээлэх “Цахим шүүх хуралдаан” системийг нэвтрүүлжээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Шүүхийн үйл ажиллагааны олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор “Цахим шүүх хуралдааны систем”-ийг бүх шатны шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлжээ.

Уг системийг Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулсан бөгөөд шүүх хуралдааны тов, явцын мэдээллийг цахим сүлжээгээр дамжуулан хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд шууд мэдээлэх юм.

Иргэд, олон нийтийн хувьд www.live.shuukh.mn линкээр орж, шүүх, огноо, хурлын танхимыг сонгож, шууд явагдаж буй болон дууссан шүүх хуралдааны мэдээллийг товч байдлаар хүлээн авах боломжтойгоос гадна хэргийн оролцогчид ямар нэг бүртгэлгүйгээр нэвтэрч шүүх хуралдааны товыг харж болох аж.

Шүүхийн хуралдааны цахим системээс дараах төрлийн мэдээллийг харах боломжтой талаар Шүүхийн захиргааны удирдлагын газрын Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа танилцуулав.

1. Шүүхийн мэдээлэл /Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хувьд харагдах боломжтой/

Анхан болон давж заалдах шатны журмаар тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл, Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын огноо, дугаар

2. Шүүх хуралдааны мэдээлэл /Товлон зарласан шүүх хуралдааны мэдээлэл/

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний мэдээлэл, Хэргийн оролцогчдын мэдээлэл /нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  яллагдагч, шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор/, Маргааны төрөл, хэргийн зүйчлэлийн мэдээлэл, Шүүх хуралдааны товлон зарласан товын мэдээлэл /огноо, цаг, минут/, Шүүх хуралдаан товлон зарласан танхимын мэдээлэл

3. Шүүх хуралдааны явцын мэдээлэл /Тухайн шүүх хуралдаан ямар шатанд явагдаж байгаа мэдээлэл/

Тухайлбал: Шүүх хуралдаан зарласан, шүүх хуралдаан үргэлжилж байна, шүүх хуралдаан завсарласан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна, шүүх хуралдаан хүлээгдэж байна, шүүх хуралдаан хойшилсон, шүүх хуралдаан дууссан гэх мэт.

Уг систем нь хэргийн оролцогч, иргэд, олон нийтэд шүүх хуралдааны тов, явцын мэдээллийг түргэн шуурхай мэдээлэхээс гадна цуглуулсан дата /мэдээлэл/-д үндэслэн шүүх хуралдааны хойшлогдсон шалтгаан болон холбогдох судалгааг нэгтгэн боловсруулах ач холбогдолтой юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү