Нүүр хуудас Мэдээ Устөрөгчийн түлшний өртөг хямдарна

Устөрөгчийн түлшний өртөг хямдарна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

ОХУ-ын Томск хотын Политехникийн Их сургуулийн эрдэмтэд өндөр цэвэршилттэй вольфрамын кубид карбид гарган авах технологи бүтээсэн байна. Энэ технологи нь маш ирээдүйтэйд тооцогдож байгаа бөгөөд устөрөгчийн түлш гарган авахад ашиглаж буй платинийн катализаторын оронд ашиглах боломжтой хэмээн "Journal of Alloys and Compounds" сэтгүүлд бичжээ.
Устөрөгчийг нефтийн боловсруулалт болон бордооны үйлдвэрлэлд өргөнөөр ашиглаж байна.

Мөн устөрөгчийн түлш шатах үедээ байгаль орчинд халгүй учраас экологийн хувьд хамгийн ирээдүйтэй түлшид тооцогдож байгаа юм. Устөрөгчийн түлш гарган авах өртөг эрчим хүчний салбарын анхаарлыг ид татаж байна. Одоо ашиглаж байгаа платинийн катализатор нь өртөг өндөртэй байгаа учраас үүнийг хямдаар орлуулах технологи нь олны анхаарлыг татаж байгаа ажээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү