Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь бүтээн байгуулалтын 4 багцаас бүрдэх бөгөөд эхний ажлын багц буюу EPC1-ийн гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд 2020.10.02 өдөр гэрээ байгуулсан юм. Тус гэрээг байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулах төсөл маань төлөвлөлтийн үе шатаас бүтээн байгуулалтын шат руу шилжиж байна гэсэн үг юм.
Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн процессийн үндсэн 12 байгууламжтай байх бөгөөд үүнээс 7 нь патенттай технологитой. Тус байгууламжуудын тендерт АНУ-ын UOP, Францын Axens, Technip, Merichem, Данийн Haldоr Topsoe, Голландын Shell, Италийн Kinetics Technology зэрэг нефть-химийн салбарын дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцож байна.
Сэтгэгдэл үлдээх