Нүүр хуудас Мэдээ Таван настай хүүхдийн элгийг хэсэгчлэн тайрах мэс засал амжилттай хийлээ

Таван настай хүүхдийн элгийг хэсэгчлэн тайрах мэс засал амжилттай хийлээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Г.Үнэнбат нар хамтарч таван настай охинд элэгний хавдрыг хэсэгчлэн тайрах хагалгаа хийжээ.

 

Таван настай охины хувьд өөр шалтгаанаар ЭХЭМҮТ-д хандсан бөгөөд энэ үед хавдар нь оношлогдож, цаг алдалгүй нарийн мэргэжлийн тусламж авч, өвчнөөсөө ангижирсан байна. Хагалгаа амжилттай явагдаж, охин эрүүл саруул болж эмнэлгээс  гарчээ.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт төрөлхийн хавдартай бага насны хүүхдүүд хагалгаанд орох тохиолдол олон бөгөөд хоёр сартай хүүхэд ч хорт хавдар авахуулж байсан юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү