Нүүр хуудас Мэдээ А.Амбасэлмаа: ТЭСО корпорацад ажилладаг хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

А.Амбасэлмаа: ТЭСО корпорацад ажилладаг хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Нэр бүхий аж ахуйн нэгжийн ажилтнуудаас коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэ талаар ЭМЯ-ны мэдээллийн хурлын үеэр сэтгүүлчид тодрууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ТЭСО корпорацын хоёр ажилтны шинжилгээ эерэг гарсан гэдэг мэдээлэл сошиалаар явж байна. ТЭСО корпорацид ажилладаг хүний сорьцын шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол байхгүй

Үүнтэй нэр холбогдсон учир нь батлагдсан нэг тохиолдлын хавьтлын хавьтал болсон хүний гэр бүлийн гишүүн нь ТЭСО корпорацад ажилладаг юм байна. Тийм учраас энэ бол ойрын хавьталд орохгүй, бараг гурав дахь хавьтал. Гэхдээ тээвэр хийж байсан учраас Төв аймагт тусгаарласан. Өнөөдөр шинжилгээний хариу сөрөг гарсан" гэлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү