Өчигдөр шөнө Улаанбаатар хотоос хулгайгаар зорчигчдыг Багануурын Хэрлэнгийн постоос цагдаа нар Улаанбаатар хот руу буцаасан бөгөөд тэд голоор гарч Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумдаар дайрч аймгийн төвийн урд талын “Хангарьд” ШТС-аар үйлчлүүлж, Чингис хот дахь Хэрлэнгийн гүүрнээс 70 км зайд орших Баянхутаг сумын “Заан Ширээт'' гэх газар өвөлжиж буй гэртээ харьсан гэж албаны эх сурвалж хурлын үеэр мэдээллээ. Одоогоор Цагдаагийн газар, Тагнуулын газраас хулгайгаар зорчигчдын маршрут гаргах, хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.
Хулгайгаар зорчигчдыг гэр гэрт нь тусгаарлаад байгаа бөгөөд, Хангарьд ШТС-ын түгээгч, түгээгчээ тээвэрлэсэн захирал нарыг тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Яг одоогоор Хэнтий аймагт авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа байдал бол үйлчилгээний байгууллагийг түр хааж, аймаг, сум, багийн хэмжээнд зорчих хөдөлгөөнийг зогсоолоо Тухайлбал, Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, аймгийн төв Чингис хот болон бүх сумдад автомашинаар зорчих хөдөлгөөнийг зогсоож, иргэдийг гэрээс нь гаргахгүй, хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохион байгуулалтыг хийгээд байна.
Сэтгэгдэл үлдээх