Өмнөговь аймгийн сэжигтэй тохиолдлын хариу "СӨРӨГ"

         Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2020 оны 11-р сарын 14-нд Covid-19 ийн сэжигтэй хүн ирсэн гэх мэдээллийн дагуу Аймаг, сумын Онцгой комисс тусгай үүргийн байгууллагууд ажиллаж, Иргэн Д-г Цогтцэций сумын засварын нэгэн компанид ажиллаж байхад нь тусгаарласан байна.

 

Мөн хамт ажиллаж, амьдардаг 42 иргэнийг тусгаарлан түргэвчилсэн тест тавьж үзэхэд бүгд СӨРӨГ гарлаа. Тухайн иргэнээс газар дээр нь түргэвчилсэн тест тавин, аймгийн БОЭТөвд сорьц илгээн баталгаажуулах шинжилгээ буюу PCR хийхэд хариу нь СӨРӨГ буюу халдваргүй болох нь шинжилгээгээр батлагдаж тус суманд тогтоогоод байсан хатуу хөл хориог сулрууллаа.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс