Нүүр хуудас Мэдээ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг  өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар хязгаарлалаа.

Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй. Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна.

Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж, ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү