Нийлэл хотын хөрс 2-3м гүнд ч зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан нянгийн бохирдолтой

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь 4704 км2 газар нутагтай, 1,2 сая хүн амтай.   Нийт хүн амын 60 хувь төвлөрч орон нутгийн иргэд ч нийгмийн хөгжлийг дагаж хотруу нүүдэллэж хүн амын өсөлтийн гол шалтгаан болж байна.

Гэр хорооллын нөхцөлд 800 мянган иргэн амьдардаг нь нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол их байх гол шалтгаан юм. Хөрсний бохирдлын эх үүсвэр:

  • Ахуйн гаралтай хатуу шингэн хог хаягдал
  • Хүн амьтны ялгадас
  • Үйлдвэрлэлийн хог хаягдал
  • Хөдөө аж ахуйн гаралтай хог хаягдал /бордоо/
  • Тээврийн хэрэгслээс гарах хог хаягдал
  • Эмнэлэгийн хог хаягдлууд багтдаг.

Нийслэл хотын хэмжээнд хөрсний бохирдол ихтэй 4 дүүргээс хөрсний зүсэлт хийж дээж авахад 2-3 метрийн гүнд, нянгийн бохирдолттой буюу зөвшөөрөгдөх дээд агууламжаас давсан үзүүлэлттэй байна.

2014 оны байдлаар Нийслэл хотын хэмжээнд органик гаралтай хөрсний нянгийн бохирдол 72 хувьтай байсан бол 2019 оны судалгаагаар нянгийн бохирдол 88 хувь болж өссөн. Энэ нь хүн амын хэт төвлөрөл, хог хаягдлыг ил задгай зөвшөөрөлгүйгээр хаядаг, хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс үүдэлтэй гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Хот, суурин газрын хог хаягдлын хэмжээ өсч 2019 онд улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн 390 цэг, төвлөрсөн цэгт 3,4-550 тонн хог хаягдал тээвэрлэн хаясан байна.

Нийт хог хаягдлын 90,9%-ийг ахуйн, 9,1%-ийг үйлдвэрлэлийн хог хаягдал эзэлсэн байна. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын дөнгөж 0,31%-ийг дахин боловсруулсан нь Хог хаягдлын менежмент муу хэрэгждэг бодит жишээ. Иймд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах 5R системийг улс орон болон ААНБ, иргэн бүр хэрэгжүүлэх нь олон жил толгойны өвчин болж буй энэ асуудлыг шийдвэрлэхэд оновчтой шийдэл гэж үздэг.

 Мөн төвийн болон үйлдвэрлэлийн бүсэд хөрсний хүнд металлын бохирдол стандарт хэмжээнээс 10-20 дахин давсан хэмжээний агууламжтай байгаа нь хүн амын бөөгнөрөл их байгаа нийслэл хотын хэмжээнд хөрс, ус, агаараас үүдэлтэй хорт хавдрын өвчлөл ихсэх магадлалтайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх