Хөвсгөлд үүрээр дахин хоёр удаа газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун, Ходон нэртэй газарт үүрээр /2021.2.5/ 3,5-3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал,

  • Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар 02.05-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт
  • Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар 02.05-ны өдрийн 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй болохыг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх