Нүүр хуудас Мэдээ “Шинэ амт” цехийн үйл ажиллагааг нь түр зогсоов

“Шинэ амт” цехийн үйл ажиллагааг нь түр зогсоов

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй дүүргийн Х хороонд байрлах “Шинэ амт” цехийн үйл ажиллагааг нь түр зогсоолоо. Тус газар нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд чихэрлэг соустай тахиа, шарсан зайдас үйлдвэрлэж байсан зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлжээ. Иймд мах, махан бүтээгдэхүүн худалдаж авахдаа хаяг шошго, үйлдвэрлэсэн он сар хугацааг сайтар шалгаж, худалдан авахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөв.

Эрүүл мэндийн яамнаас үйлдвэр, худалдааны байгууллагад "Сovid-19" халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж буй. Ялангуяа агааржуулалтгүй орчинд үйл ажиллагаа явуулдаг хүнсний үйлдвэрлэл хамгийн эрсдэл өндөр байгаа тул халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг зөвлөсөн билээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү