"Цагаан сар"-ын өдрүүдэд тээшийн вагон аялахгүй болсныг мэдэгдэв

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдэгдэл гаргажээ. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар дотоодод нэмэгдэж байгаа учир эрсдэлээс сэргийлэх зорилгоор 2021 оны хоёрдугаар сарын 11, 12, 13, 14-ний өдрүүдэд буюу "Цагаан сар"-ын баяраар тээшийн вагон аялахгүй болсныг мэдэгдэв.
Дээрх өдрүүдээс хойш хэвийн цагийн хуваарийн дагуу буюу бүх өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ачаа тээш авах юм. Нэг кг ачаа тээшийн үнэ 148 төгрөг ажээ. 

 

Сэтгэгдэл үлдээх