Цар тахлын үед япон эмэгтэйчүүд амиа егүүтгэх нь эрс нэмэгджээ

Цар тахлын хөл хорионы хугацаанд Япон улсад амиа хорлолтын хэмжээ дэлхийн хаа ч байхгүйгээр хурдацтай өсөн нэмэгджээ. Бусад улс орнуудаас ялгаатай нь сар бүрийн төгсгөлд Японы мэргэжилтнүүд амиа хорлолтын индексийг судалж танилцуулдаг. Тэгвэл Ковид-19 цар тахлын үед мэргэжилтнүүдийн сэтгэлийг хөндүүрлүүлэх тоо баримт гарчээ.

Өнгөрөгч 2020 онд тус улсад 11 жилийн дараа анх удаа амиа хорлолтын хэмжээ өсөн нэмэгдсэн байна. Хачирхалтай нь эрчүүдийн дунд амиа егүүтгэх үзэгдэл бага зэрэг буурсан үзүүлэлттэй байгаа бол харин эмэгтэйчүүдийн дунд 15 хувиар өсчээ.

2020 оны аравдугаар сард л гэхэд өмнөх жилүүдийн тус сартай харьцуулахад эмэгтэйчүүдийн дунд амиа егүүтгэх үзэгдэл 70 гаруй хувиар нэмэгджээ.

Амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх Бонд Прожект хандивын аяны хүрээнд Ёкохамагийн 19 настай эмэгтэйтэй ярилцахад тэрээр урьд өмнө хэд хэдэн удаа амиа хорлохыг оролдсон байна. Тэр 15 настай байхдаа ахынхаа дарамт шахалтыг тэсэлгүй анх удаа амиа егүүтгэх оролдлого хийжээ. Эцэст нь тэр гэрээсээ явсан боловч шаналал, ганцаардал нь дууссангүй. Азаар Бонд Прожект аянд хамрагдаж аюулгүй газарт амьдрах болжээ.

Тус төслийг санаачлагч Жун Тачибана ганцаардаж, шаналсан хүмүүсээс “очих газаргүй тул үхэхийг хүсч байна” гэдэг үгийг маш олон удаа сонссон байна. Охид эмэгтэйчүүд сэтгэл санааны болон бие, бэлгийн дарамтад өртсөнөөс амиа егүүтгэх замыг сонгох нь нийтлэг байна. Ковид-19 цар тахлын үед нөхцөл байдал улам мууджээ.

Цар тахлын хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж, төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн тохиолдол ч гарчээ. Ажилгүй болсон, ажил нь завсардсан эрчүүдийн хүчирхийллээс охид эмэгтэйчүүд гэрээсээ гараад зугтаж чадалгүй өртөх явдал ихэссэн байна.

Өмнөх түүхүүдийг сөхвөл 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, 1990-ээд оны үеийн хөрөнгийн биржийн хямралын он жилүүдэд дундаж насны эрчүүд санхүүгийн хүнд цохилтод орсноор Японд эрчүүдийн дунд амиа егүүтгэх үзэгдэл эрс өсөн нэмэгдэж байжээ.

Харин цар тахлын хямрал залууст, нэн ялангуяа залуу бүсгүйчүүдэд хүнд цохилт, дарамт болж байгаа ажээ. Хэдийгээр Япон улс нь дэлхийн хөгжингүй орнууд дунд амиа хорлолтоор тэргүүлдэг байсан ч өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 1/3 хувиар бууруулж чадсан байсан юм.

Япон улсад цар тахлын гурав дахь давлагаа үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газар хоёр дахь удаагаа онц байдал зарлаад байна. Зоогийн газрууд, зочид буудлууд, баар цэнгээний газрууд хаалттай байгаа нь олон хүн ажлын байраа алдахад хүргэжээ. Тус улсад 420,000 орчим хүн коронавирусийн халдвар авч, 7,000 гаруй иргэн нас баржээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rwjzft

order atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 20mg pills</a> purchase atorvastatin for sale