Вакцинуудыг харьцуулахын тулд эрүүл залуусыг халдварлуулж туршина

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын эрх баригчид энэ долоо хоногт цар тахал хэрхэн халдварладаг болон аль вакцин илүү сайн үйлчилгээтэй байгааг судлахын тулд эрүүл, залуу хүмүүсийг нарийн хяналтан дор Covid-19 өвчнөөр өвчлүүлэх анхны туршилтыг хийхээр болсноо зарлажээ. Туршилтыг олон улсын эрүүл эндийн мэргэжилтнүүд зөвшөөрч, үр дүнг нь гарахыг хоног тоолон хүлээх болсон байна. Ийнхүү албаныхан 18-30 насны, хамгийн эрүүл чийрэг биетэй, цар тахлын халдвар авсан ч бие нь хүндрэхгүй 90 хүнийг сонгон авч туршилтанд оролцуулахаар тохирчээ.

Туршилтанд зориулж 46.5 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд ойрын хэдэн долоо хоногтоо багтан эхлүүлэх аж. Тэгэхдээ оролцогчдыг тусгайлан бэлдсэн эмнэлэгт тусгаарлаж байгаад лабораторид бэлдсэн хэд хэдэн SARS-CoV2 вирусийн төрлөөр халдварлуулж, тус бүрд нь 24 цаг ажиглан вирус хүнээс хүнд хэрхэн халддаг, дархлааны системд яаж нөлөөлдгийг нарийн судлах аж. Мөн туршилтыг маш өндөр туршлагатай эмч, эрдэмтэд нарийн хяналтан дор гүйцэтгэх тул оролцогчдын эрүүл мэндэд хожим асуудал үүсэхгүй гэнэ.

Хамгийн түрүүнд 2020 оны гуравдугаар сард Их Британид тархсан вирусийг туршиж үзэх аж. Энэ анхны хувилбар нь өдгөө Их Британид тархаад буй B.1.1.7 хувилбартай харьцуулахад залуу, эрүүл чийрэг хүмүүсийн хувьд маш эрсдэл багатай хэмээгдэж буй билээ.

Энэ мэт туршилтууд эрүүл мэндийн салбарт нийтлэг бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа холери тахал, томуу зэргийн эмчилгээг олох зорилгоор зохион байгуулагдаж байсан юм. Харин Covid-19 өвчний эмчилгээг хайх тал дээр дээрх туршилт нь анхных юм.

Туршилтын дараагийн шатанд оролцогчдод өөр өөр вакцин тарьж, чухам аль вакцин илүү үр дүнтэй байгааг олж мэдэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tihpoj

lipitor 10mg over the counter <a href="https://lipiws.top/">buy atorvastatin sale</a> atorvastatin without prescription