Энэтхэгийн Уттар Прадеш муж дахь цагдаа нар өсвөр настай охиныхоо толгойг тасдаж цаазаар авсан эрэгтэйг баривчлан саатуулжээ. Гэмт этгээд хэргээ хүлээсэн байна.
Сарвеш Кумарыг Хардай дүүргийн цагдаагийн газарт 17 настай охиныхоо толгойг барин, хэргээ хүлээхээр ирэхэд нь баривчлан саатуулжээ. Гэмт этгээд цагдаад өгсөн мэдүүлэгтээ охиноо залуу эртэй уулзаж байхыг харсандаа маш их бухимдсан гэжээ. Кумар нь тосгоны зах дээр ногоо зардаг байна.
Хэргийн мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд Кумар хийсэн хэрэгтээ гэмшин уйлсан тухай тосгоныхон ярьжээ. Цагдаа нар түүнээс мэдүүлэг авч дууссаны дараа дахин мэдээлэл өгнө гэжээ.
Сэтгэгдэл үлдээх