Орон нутагт 1040 хүн халдвар авч, 11 хүн нас барав

Өнгөрсөн 24 цагт 12559 хүнээс шинжилгээ авахад 2271 хүнээс халдвар илэрч, 11  хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 104900 боллоо.

Улаанбаатар хотод 1231 тохиолдол батлагдсан бол орон нутагт 1040 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 977 хүн эдгэрсэн. Улсын хэмжээнд 13296 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 8764, хүндэвтэр 3149, хүнд 1144, маш хүнд 239 хүн байна.

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвараар 55-83 насны 11 хүн эндэж, нийт нас баралт 493 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллье.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

  • Архангай аймагт +29
  • Булган аймагт +49
  • Сэлэнгэ аймагт +42
  • Хэнтий аймагт +65
  • Дорнод аймагт +28
  • Сүхбаатар аймагт +17
  • Говьсүмбэр +12
  • Дундговь аймагт +68
  • Төв аймагт +24
  • Булган аймагт +41
  • Хөвсгөл аймагт +41
  • Баянхонгор аймагт +83
  • Өвөрхангай аймагт +29
  • Говь-Алтай аймагт +84
  • Увс аймагт +55
  • Ховд аймагт +36
  • Баян-Өлгий аймагт +14
  • Завхан аймаг+70
  • Дархан-Уул аймагт +150
  • Орхон аймагт +131 тохиолдол тус тус бүртгэгджээ.
  •  
    КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.25-НЫ 11 ЦАГ/

    КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.06.25-НЫ 11 ЦАГ/

    Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, June 24, 2021

     

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pcskfy

generic atorvastatin 40mg <a href="https://lipiws.top/">atorvastatin generic</a> lipitor 80mg over the counter