МАН-ын даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо

Монгол Ардын намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр 08:00 цагт эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах тул намын даргаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлжээ.

Өчигдөр болсон намын Удирдах зөвлөлийн хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргад 100 хувь дэмжсэн байна. Энэ саналыг өнөөдөр намын бага хурлаар хэлэлцэж, МАН-ын даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

Гэхдээ Л. Оюун-Эрдэнэ МАН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Учир нь коронавирусын халдвар дэгдэж буйтай холбоотойгоор тус намын их хурал намар болтол хойшилсон. Их хурлаар түүнийг "жинхэлнэ". 

Мөн тэрбээр Ерөнхий сайдын үүрэгт албыг үргэлжлүүлэн хаших юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Urnvpn

lipitor buy online <a href="https://lipiws.top/">buy lipitor online</a> oral atorvastatin 40mg