Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөлд цас оржээ

Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын талбай дээрх ажиглалтын мэдээгээр Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн зарим газраар 0.0-5.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Цагаанхайрхан, Зүүнхангайд 5 см, Завханы Сонгинод 5 см, Баянхайрханд 4 см, Цэцэн-Уулд 3 см, Говь-Алтайн Алтайд 3 см, Хөвсгөлийн Арбулагт 2 см, бусад нутгаар 0-1 см зузаан цастай байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 23-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр усархаг үргэлжилсэн хүйтэн бороо орж, нутгийн баруун хагаст салхитай байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Aluxhv

brand atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">lipitor for sale</a> buy generic lipitor 40mg